Лотте их дэлгүүрийн Илсань салбар
Лотте их дэлгүүрийн Илсань салбар нь төрөл бүрийн бараа, хоол, соёлтой танилцаж болох нэгдсэн соёлын орон зай юм. Илсаны төв замд байрладаг, мөн метроны 3-р шугамын Жонбалсань буудалих дэлгүүртэй шууд холбогддог, том машины зогсоолтой тул нийтийн тээврээр үйлчлүүлсэн ч, автомашинаар ирсэн ч тухтай. 1, 2-р давхарт гадаадын нэртэй брэндийн бараа, гоо сайхны бүтээгдэхүүн, гоёл чимэглэл, 3-р давхраас 6-р давхарт загварлаг хувцас борлуулдаг. Галерей (В1-р давхар), Соёлын танхим (9-р давхар)-д төрөл бүрийн үзэсгэлэн, тоглолт зохиож бүс нутгийн соёлын орон зайны үүргийг нэр төртэй биелүүлж байна. 11-р давхрын дээвэр дээр байгаль экологийн цэцэрлэгтэй тул байгаль дотор түр амрах боломжтой.
Барааны нэр төрөл/Үнэ
Дэлгүүр тус бүр өөр
Гол байгууламжууд
1-р давхарт гоёл чимэглэл/цүнх•хагас үнэтэй чулуу•цаг
2-р давхарт гадаадын нэртэй брэндийн бараа/гоо сайхны бараа
9-р давхарт Соёлын төв/Соёлын танхим/Дэлгүүрийн арга хэмжээ зохиох талбай
11-р давхарт байгаль экологийн цэцэрлэг
Ажиллах цаг
10:30 ~ 20:00
Хаяг
Гёнги-ду Гуян-ши Илсаньдун-гү Жанхан 2-дун 784 боньжи
Утас
Хомпэйж
Лотте их дэлгүүрийн Илсань салбар
Газрын зураг
Address: 대한민국 경기도 고양시 일산동구 장항2동 784-1
http://goyangmeditour.kr/mn/lotte-department-store...