Соу бунхан
 | 장소
Last Modified : 2016/05/19

Travel regions : South Korea
 | Hits : 95038
https://blog.lookandwalk.com/km/blog/goyangkogov/3733/trackback



Соу бунхан

Соу бунхан нь 1970-аад онд улсын түүхэн өвийн 198 дугаарт бүртгэгдсэн бөгөөд 2009 онд дэлхийн соёлын өв (ЮНЕСКО)-өөр бүртгэгдсэн газар юм. 1,829,792 кв. м талбайтай, 5 бунхантай бөгөөд Солонгосын түүх, соёлтой танилцахыг хүссэн гадаадын жуулчдад сонирхолтой байх болно. Соу бунхны үзэсгэлэнтэй газраар, шигүү ой модоор зугаалахад сайхан. Нарс мод нь хэдэн зуун жилийн настай ой мод юм. Түүхэн жүжгийн байнгын гол дүр болдог Сүгжун болон түүний эргэн тойрны эмэгтэйчүүд, Иньгён, Иньхёнь, Иньвонь хатдууд, хааны бага эхнэр Жан Угжон мөн энд оршуулагдсан. Баялаг түүх бүтээсэн хүмүүсийн бунхантай танилцахад кинонд орсон мэт сэтгэл төрнө. Байгалийн үзэсгэлэн, сонирхолтой түүхийг нэг дор хараж болох Соу бунхан дээр гадаадын жуулчдад заавал очиж үзэхийг зөвлөе.

Төлбөр

19-64 нас 1,000 вонь (Группээр үзэхэд 800 вонь)
7-18 нас 500 вонь (Группээр үзэхэд 400 вонь)
*Гадаадын иргэдийн төлбөр болно.

Ажиллах цаг

2-р сараас 5-р сар, 9-р сараас 10-р сар
Тасалбар борлуулах цаг: 06:00~17:00
Үзвэрийн цаг: 06:00~18:00

6-р сараас 8-р сар
Тасалбар борлуулах цаг: 06:00~17:30
Үзвэрийн цаг: 06:00~18:30

11-р сараас 1-р сар
Тасалбар борлуулах цаг: 06:30~16:30
Үзвэрийн цаг: 06:30~17:30

Хаяг

Гуян-ши Догян-гү Юундү-дун 475-95

Утас

02-359-0090

Хомпэйж

Соу бунхан

Газрын зураг

Map

Address: 대한민국 경기도 고양시 덕양구 창릉동 475-95



http://goyangmeditour.kr/mn/seoohreung/


서오릉, 西五陵, ГробницыСоорынг, Seooreung, Royal, Tombs
One line comment(1) 
PDF
Bookmark
E-mail
0bytes / 200bytes
View list
고양고양의 블로그
안녕하십니까. 고양고양 입니다. 저의 블로그에 방문 해 주셔서 감사합니다.
15 | 1847484