Canon EOS 6D | f/8.0 | iso 250 | 2015:06:12 10:23:51 | Flash did not fire, compulsory flash mode | 40mm
Илсаны E-mart таун
Солонгосын хамгийн том түгээгч аж ахуйн нэгж E-mart-ын хамгийн боловсронгуй хөгжсөн захыг мэдрэх боломжтоймаш том хороолол юм. 330,578кв. м талбайд COSTCO шиг агуулах маягийн хямдруулсан барааны дэлгүүр “Трэйдерс”, E-mart, дэлхийн орон орны хоолыг нэг дор амсах боломжтой “Пийкок китчен”, интерьерын дэлгүүр “The life”, Дрон, Аpple дэлгүүрээс авахуулаад ухаалаг өндөр дэвшилтэт электрон бүтээгдэхүүн худалдан авах боломжтой “Электро март” зэрэг таван том хорооллоос бүрдэнэ. “Трэйдерс” нь гадаадын нэртэй бараа, аяллын бараа, кэмпингийн тоног төхөөрөмж худалдаалдаг бөгөөд COSTCO шиг хямдруулсан үнээр худалдан авах боломжтой боловч жилийн гишүүнчлэлийн төлбөр төлөх шаардлагагүй, ямар ч картаар тооцоо хийж болдог давуу талтай. Хүүхдийн тоглоомын том газар байхаас гадна гэрийн тэжээвэр амьтны хэрэгслийн дэлгүүр, дасгалжуулах газар, амьтны зочид буудал, үсчинтэй.
Барааны нэр төрөл/Үнэ
Барааны нэр төрөл – хүнс, өдөр тутмын хэрэгсэл, гоёл чимэглэл, интерьерын бараа, гадаадын нэртэй брэнд, цахилгаан бараа, гоо сайхны бараа, тэжээвэр амьтны хэрэгслийн дэлгүүр, аяллын бараа
Үнэ – бараа бүр өөр үнэтэй
Гол байгууламжууд
2-р давхарт E-mart, The life (Интерьерийн дэлгүүр)
1-р давхарт E-mart, Peacock chicken (дэлхийн орон тус бүрийн хоол амсаж болох фүд таун)
В1-р давхарт Трэйдерс (агуулах маягийн хямдруулсан барааны дэлгүүр), Электро март (цахилгаан барааны хороолол), Моллис пэт шоп (тэжээвэр амьтны хэрэгслийн дэлгүүр)
Ажиллах цаг
10:00~24:00
Хаяг
Гёнги-ду Гуян-ши Илсаньсо-гү Кинтекс-ру 171
Утас
Хомпэйж
Газрын зураг
Address: 대한민국 경기도 고양시 일산서구 대화동 1396-246
http://goyangmeditour.kr/mn/emart-town/