Япон хоолны Асусан ресторан
 | 장소
Last Modified : 2016/05/26

Travel regions : South Korea
 | Hits : 101974
https://blog.lookandwalk.com/mn/blog/goyangkogov/3837/trackback



Hasselblad H3DII-31 | f/22.0 | iso 100 | 2013:02:04 16:58:02 | Flash did not fire. | 120mm


Япон хоолны Асусан ресторан

Асусан нь Токиогийн “Хамада суши”-д ажилладаг байсан ерөнхий шеф Им Сонжүн ахлагчтай баг жинхэнэ япон амтыг мэдрүүлэхийн төлөө ажилладаг Илсаны алдартай газар юм.

Япон хоолны үндэс болсон “улиралд тохирсон материал, хоол” гэсэн уриатай үргэлж шинэ меню гаргаж, бүтээгдэхүүний өөрийн амтыг хадгалахын төлөө ажилладаг.
Асусан нь үйлчлүүлэгчийн хувийн нууцыг хүндлэж 17 тусгаарласан өрөөтэй, 2, 3-р давхрын өрөөнөөс япон маягаар зассанцэцэрлэгт хүрээлэн харагдах нь хоол идэх туршид сэтгэл сайхан, тайван болгоно.
2002 онд “Парисийн дурлалт хос” SBS телевизийн драмын зураг авалтыг анх хийсэн бөгөөд сүүлд “Kill me, heal me”, “Angry mom” зэрэг 150 гаруй кино, телевизийн драмын зураг авсан, нэртэй жүжигчдийн байнга үйлчлүүлдэг газар юм.
Өрөөний цонхоор харагдах хиймэл цэцэрлэгт хүрээлэн нь уур амьсгалыг дэгжин болгоно.
Өдрийн тусгай хоол нь хямд үнээр зооглож болох Асусаны меню юм. Үнэ нь 33,000 вонь. Зуушинд хар гүнждийн дрессингтэй салат, далайн байцаа гэх мэт гурван төрлийн далайн ургамал гарна. Абалон хясаа, сам хорхой, далайн өргөст хэмх, натоны иж бүрдэл менюгээс гадна сүши авахадамьд загасны хвэ, арваалж, сам хорхой, өндөг зэрэг дөрвөн төрлийн зуушаар үйлчлэнэ.
Хоолыг гаргахдаа гоё аягалж, тавагласан байдаг. Энэ рестораны хүйтэн үдуны гоймонг гар аргаар хийдэг тул алдартай. Хоолны дараа американо, тарагны мөхөөлдөс сонгож болно.

Цэс/Үнэ

(Өдөр)
Өдрийн хоолны иж бүрдэл /33,000вонь
Өдрийн хоолны тусгай иж бүрдэл /44,000вонь

(Орой)
Асусаны оройн хоолны иж бүрдэл /66,000вонь
Сашими /80,000вонь
Бизнес иж бүрдэл /100,000вонь
Сашими цуглуулгын иж бүрдэл /120,000вонь
Сашими тусгай иж бүрдэл /140,000вонь

Кинг крабын иж бүрдэл /Тухайн үеийн үнээр тооцно.

Ажиллах цаг

11:30 ~ 22:00 (15:00 ~ 17:00 амрана)

Хаяг

Гёнги-ду Гуян-ши Илсаньдун-гү Маду-дун967-1

Утас

031-903-5333

Хомпэйж

Япон хоолны Асусан ресторан

Газрын зураг

Map

Address: 경기도 고양시 일산동구 마두동 967-1 / 대한민국 경기도 고양시 일산동구 정발산로 128



http://goyangmeditour.kr/mn/aso/


일본요리, 아소산, 日本料理, 阿苏山, Японская, кухня, Асосан, Japanese, Food, Asosan
One line comment(0) 
PDF
Bookmark
E-mail
0bytes / 200bytes
View list
고양고양의 블로그
안녕하십니까. 고양고양 입니다. 저의 블로그에 방문 해 주셔서 감사합니다.
9 | 1847478