Дынчунь Шабү калгүгсү
Хоолны газрын диваажин гэгдэх Илсаньд хориод жил байр сууриа хадгалж байгаа алдартай гурилтай шөлний ресторан юм. Гёнбүг Ыйсоны чонсун чинжүүтэй шөл нь халуун оргиулж, дотор онгойлгоно. Халуун шөлөнд хийсэн мөөг, усны яншуйн үнэр хоолны дуршлыг нэмэгдүүлнэ. Порц сайтай ногоотой шабуидэж дуусахаар зөвхөн манай ресторанд л амсаж болох гурилтай өтгөн шөл буцалгаж өгнө. Шөлөө ууж дуусахаар ногоо, өндөг хийж будаатай хуурч өгнө.
Илсань дахь төв салбар анх амжилтанд хүрснээр улс даяар 250 гаруйсүлжээ салбар байгуулж, Вьетнамын Ханойд 2 салбар нээсэн. 2014 онд засвар хийж шинэчлэсэн Илсаны төв салбарын барилгын зургийг нэртэй архитектор гаргасан тул дэгжин гоё.
Халуун тан шөлөнд хийсэн мөөгтэй калгүгсү захиалвал мөөг, ногоотой шөл+калгүгсү+будаатай хуурга гарна.
Зөвхөн манай ресторанд амсаж болох халуун ногоотой шөл эхлээд гарна. Энэ шөл нь мөөг, төмс, усны яншуйтай. Халуун ногоотой шөлөнд хийсэн гурилтай шөл нь Дынчунь Шабү калгүгсүгийн онцлогийг тусгасан хоол юм.
Цэс/Үнэ
Мөөгтэй калгүгсү /8,000вонь
Гүнжидтэй калгүгсү /8,000вонь
Бууз /5,000вонь
Шарсан банш /5,000вонь
Ажиллах цаг
11:00 ~ 21:30
Хаяг
Гёнги-ду Гуян-ши Илсаньдун-гүМүгүнхва-ру 118
Утас
Хомпэйж
Газрын зураг
Address: 대한민국 경기도 고양시 일산동구 정발산동 817