Бунпён мэмил маггүгсү Илсань дахь салбар
 | 장소
Last Modified : 2016/06/20

Travel regions : South Korea
 | Hits : 100646
https://blog.lookandwalk.com/mn/blog/goyangkogov/4004/trackback



Бунпён мэмил маггүгсү Илсань дахь салбар

40 жилийн түүхтэй,Сөүлд төвтэй, Гуян хотод салбар нь байдаг бөгөөд гурвалжин будааны гоймонгоор дагнасан ресторан юм. Гурвалжин будааг солонгост өргөн хэрэглэдэг бөгөөд гоймон, цэлцгэнүүр, шарвин зэргийг хийж иддэг. Солонгосын хойгт улаан буудай тарихад тохиромжгүй, үйлдвэрлэл маш бага байлаа. Солонгосын дайнаас хойш АНУ-гаас гурил ихээр орж ирдэг болтол гурвалжин будаа улаан буудайн үүргийн гүйцэтгэдэг байсан бөгөөд үүгээр маггүгсү, мэмилмүг, мэмилбүчимгэ зэргийг хийдэг байсан нь нутгийн алдартай хоол болсон түүхтэй.
Мэмилгүгсү нь гурвалжин будаагаар хийсэн гоймон бөгөөд японы собатай төстэй. Гурвалжин будаа цавуулаг багатай тул 20~30% гурилтай хольж гоймон хийдэг, хүмүүс тус рестораны гурвалжин будааны үнэр анхилсангоймонг дугаарлан хүлээж иддэг.
Гурвалжин будаа калори багатай, уураг ихтэй тул дэглэм барихад тохиромжтой, мөн дотроосоо халуун төөнөдөг хүмүүс идэхэд тохиромжтой. Таргална гэж айхгүйгээр солонгос нутгийн хоол идэж үзье гэвэл гурвалжин будааны гоймон идээрэй.

Цэс/Үнэ

Мэмил маггүгсү, мэмил бибимгүгсү тус бүр /7,000вонь
Нарийн гэдэс /13,000вонь
Гурвалжин будааны шарвин /7,000вонь
Дутуримүг бибимбаб /6,000вонь
Дутуримүг мүчим /12,000вонь

Ажиллах цаг

11:00~21:30

Хаяг

Гёнги-ду Гуян-ши Илсаньдун-гүЖанхан-дун 857 1-р давхар 103 тоот

Утас

031-906-8898

Газрын зураг

Map

Address: 대한민국 경기도 고양시 일산동구 중앙로1261번길 19



http://goyangmeditour.kr/buckwheat-bongpyeong-ilsa...


봉평메밀막국수, 蓬坪荞麦凉面, Бонпен, Макгуксу, из, гречневой, муки, Bongpyeong, Memil, Makguksu
One line comment(0) 
PDF
Bookmark
E-mail
0bytes / 200bytes
View list
고양고양의 블로그
안녕하십니까. 고양고양 입니다. 저의 블로그에 방문 해 주셔서 감사합니다.
50 | 1844432