Сундам чүотан
 | 장소
Last Modified : 2016/06/20

Travel regions : South Korea
 | Hits : 102434
https://blog.lookandwalk.com/ru/blog/goyangkogov/4014/trackback



Сундам чүотан

Сундам чүотан хоолны газарт бие тэнхрүүлдгээр алдартай замгийн шургах загасаар хийсэн тан шөл, гуриланд өнхрүүлж шарсанзагас,банш,котлет зооглох боломжтой. Хоолны шингэц муутай хүн ходоод, гэдэс хамгаалдаг, хоол боловсруулахад тустай замгийн шургах загасыг идвэл нэн тохиромжтой. Замгийн шургах загасыг удаан ялз буцалгасан чүотан нь хурдан шингэдэг,бие тэнхрүүлдэг дээд зэргийн хоол юм.
Загасаа усанд ялз болгоод улаан чинжүүний жан, буурцагны шошны жан хийж буцалгаад тофү, цагаан гаа, шинэ ургацын ногоон чинжүү гэх мэт ногоо хийж буцалгана. Хар чинжүүний нунтаг аль эсвэл хятад чинжүүний нунтаг хийвэл илүү амттай болно.
Халуун оргисон шөлөнд замгийн загасны амт орж, төрөл бүрийн ногоо орсон чүотан нь солонгосчуудын дуртай уламжлалт хоолны нэг бөгөөд нас, хүйс хамаарахгүйгээр бүгд дуртай байдаг.

Цэс/Үнэ

Чүотан /8,000 солонгос вонь
Бүхэл загастай чүотан /9,000 солонгос вонь
Гуриланд өнхрүүлж шарсан замгийн шургах загас /12,000 солонгос вонь
Замгийн шургах загастай котлет /7,000 солонгос вонь
Замгийн шургах загастай банш /6,000 солонгос вонь

Ажиллах цаг

11:30~22:00

Хаяг

Гёнги-ду Гуян-ши Илсаньсү-гү Дэхва-дун 2223

Утас

031-911-3585

Газрын зураг

Map

Address: 대한민국 경기도 고양시 일산서구 대화동 2223



http://goyangmeditour.kr/mn/songdam/


송담, 추어탕, songdam, 泥鳅汤, Ресторан, Сондам, суп-из-вьюнов, Choo-oe-tang
One line comment(0) 
PDF
Bookmark
E-mail
0bytes / 200bytes
View list
고양고양의 블로그
안녕하십니까. 고양고양 입니다. 저의 블로그에 방문 해 주셔서 감사합니다.
57 | 1847370