Боннет гудамжны эртний тавилгын гудамж
Боннет гудамж нь Мадү хорооны Мадү номын сангийн эсрэг талаас Жонбалсань хорооны Бамгаши-маыл 8, 9 даньжи-гийн хооронд байдаг амьны орон сууцны хорооллыг хэлж байгаа юм. Тэглээ гээд засаг захиргааны нэгжинд албан ёсоор Боннет гудамж гэж байдаггүй. Эндхийн импортын тавилгын дэлгүүр, үйлдвэр, аяга тавагны дэлгүүр ажиллуулдаг эздийн өгсөн нэр юм. Нэнчонь бага сургуулийн эсрэг талд сэлүүхэн замын дагуу антик, винтиж дэлгүүрүүд эгнэсэн байна. Дэлгүүрийн эзэд нь Англи, АНУ, Герман, Польшоос оруулж ирсэн тавилга, аяга, таваг, эд хэрэгсэл борлуулдаг. Ховор тавилга, гэрийн чимэглэл, аяга таваг худалдаж авъя гэсэн хүмүүс энд ирж үйлчлүүлдэг. Сэтгүүлдээр гармаар мэдрэмжтэй, өвөрмөц эд хэрэгсэл, дэлгүүрийн тохижилт нь нүд баясгана.
Барааны нэр төрөл/Үнэ
Бараа тус бүр өөр
Гол байгууламжууд
Дэйли свит(франц маягийн хийцтэй импортын тавилга), Анны дээврийн өрөө (антик, винтиж тавилга, чимэглэл), Миссис Винтиж (импортын винтиж тавилга), Евро антик (өрнийн антик импортын тавилга), Ати (кафе, шаазан ваар будах)
Ажиллах цаг
Дэлгүүр тус бүр өөр
Хаяг
Мадү номын сангийн эсрэг талд ~ Бамгаши маыл 8, 9 даньжи-гийн урд
Утас
Дэлгүүр тус бүр өөр
Газрын зураг
Address: 대한민국 경기도 고양시 일산동구 정발산동 1344
http://goyangmeditour.kr/mn/antique/