Норынь-мадан
 | 장소
Last Modified : 2016/05/24

Travel regions : South Korea
 | Hits : 77191
https://blog.lookandwalk.com/vi/blog/goyangkogov/3824/trackback



Норынь-мадан

Амьдралын зав чөлөөг мэдрүүлдэг, амьд түүхтэй Гуян хотыг төлөөлсөнНорынь-маданрестораннь бүхэл нугастай улаан буудайн ороомог, улаан буудайн гурилтай шөлөөр алдартай үндэсний хоолны ресторан юм. Солонгосын магголлиүндэсний дарсыг тавагласан банш, ногоон шошны гамбиртай зооглох боломжтой тул олон нийтээрээ аль эсвэл гэр бүлээрээ хооллоходтохиромжтой.
Уламжлалт аргаар ялз болгосон тахианы цагаан шөл ч амттай. Аяга, тавагны хэрэгсэл нь солонгосын язгууртнуудын хэрэглэдэг байсан мэдрэмжийг сэргээж хүрэл халбага, савх, аяга,таваг хэрэглэдэг.
Хачирт хятад байцаан кимчи, хар цуунд дарсан бөөрөнхий сонгино, хатаасан чэс, дарсан өргөст хэмх гардаг нь амттай.
Хоолны өмнө гүнждийн тосоор амтласан дутуу чанасан өндөг өгдөг. Нугасны махтай улаан буудайн ороомог захиалвал дарсан өргөст хэмх, хэрчсэн бөөрөнхий сонгино гичтэй, нарийн хэрчсэн ногоон сонгино, нугасны мах болон улаан буудайн шарвин өгдөг. Шарвинг нэмж захиалж болно.
Бүх менюны дараа өгдөг ногооны шүүс, чулуун дээр ургадаг усны яншуйн цайг уухад ам цэвэрлэнэ. Улаан буудайн гурилтай шөл нь бага зэрэг бор өнгөтэй, эрүүл мэндэд сайн, цэвэрхэн амттай. Рестораны урд Гвангэто хааны чулуун дээрх бичгийг яг адилхан хэлбэр, хэмжээтэй хийлгэж тавьсан байдаг тул хүмүүсийн анхаарал татдаг Гуян хотын алдартай газар юм. Бадам цэцэг дүүрэн дэлгэрсэн цөөрөм, чулуун хэрэм, төрөл бүрээр тохижуулж чимсэн цэцэрлэгт хүрээлэнд солонгосын үндэсний сууцны нам гүмийг мэдрэх боломжтой.

Цэс/Үнэ

Бүхэл нугастай улаан буудайн ороомог /48,000вонь
Хуурсан тахиа /50,000вонь
Тахианы цагаан шөл /45,000вонь
Дог, банштай шөл /8,000вонь
Солонгос улаан буудайн гурилтай шөл /8,000вонь
Ногоон вандуйн жижим /12,000вонь
Тавагласан банш /12,000вонь

Ажиллах цаг

11:00~22:00

Хаяг

Гуян-ши Догян-гү Воньдан-дун 198-214

Утас

031-962-6655

Хомпэйж

Норынь-мадан

Газрын зураг

Map

Address: 고양시 덕양구 원당동 198-214 / 대한민국 경기도 고양시 덕양구 서삼릉길 233-4



http://goyangmeditour.kr/mn/neoreun/


너른마당, Neoreunmadang, Нрмаданг, Roast, Duck, House
One line comment(0) 
PDF
Bookmark
E-mail
0bytes / 200bytes
View list
고양고양의 블로그
안녕하십니까. 고양고양 입니다. 저의 블로그에 방문 해 주셔서 감사합니다.
478 | 1794581