Гуян хотын аяллын нэртэй газрууд
 | 지역
最後修改 : 2016/05/03

旅行地区 : South Korea
 | 点击数 : 40312
https://blog.lookandwalk.com/zh/blog/goyangkogov/3559/trackback




NIKON D800 | f/9.0 | iso 500 | 2012:10:07 12:06:16 | Flash did not fire, compulsory flash mode | 19mm


❚Гуян хотын аяллын нэртэй газрууд ——————————————


Дэлхий дээр хамгийн олон хүн авирдаг нэртэй уул – Бүгхань уул
Дэлхийд нэртэй уул төдийгүй солонгос хүмүүсийн хамгийн дуртай үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Бэгүньдэ, Иньсүбун, Маньгёндэ,Ыйсанбун зэрэг дийлэнх оргилнь Гуян хотын бүсэд байдаг. Нэгж талбайд авирдаг хүний тоогоор тэргүүлсэнүндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр шалгарч дэлхийн Гиннесийн номонд бүртгэгдсэн олон улсынаялал жуулчлалын нэртэй газар.Гэрэл ойсон боржин оргилууднь гайхалтай үзэсгэлэнтэй бөгөөд нугалаагаар нь усан мөр татаж урсах горхийг дагаж алхахад сэтгэл сэргэнэ.
►Бүгхань уул 02)909-0497


Солонгосчуудынхамгийн эрхэмлэдэг зугаалгын зам -Нуурт цэцэрлэг
Илсаны шинэ хорооллын бүтээн байгуулалттай хамт байгуулагдсан энэхүү хиймэл нуурт цэцэрлэг 20 настай. 0.3 кв. км гаруй талбайтай нуурыг тойруулж зугаалгын зам, унадаг дугуйны зам барьж сайхан тохижуулсан.Мод нь шигүү ургаж томтөгөл үүсгэсэн бөгөөд нуурандусны ургамал, амьтан үржиж үзэсгэлэнтэй байгалийн цэцэрлэгт хүрээлэн болжээ. Уламжлалт цэцэгт хүрээлэн, хиймэл хүрхрээ, байгаль экологийн сургалтын газар, сарнай цэцгийн хүрээлэн, хиймэл арал зэрэг газар газарт хүний хөл уясан байгалийн үзэсгэлэнтэй орчин бүрдүүлжээ.
► Нуурт цэцэрлэг 031)924-5822


Дэлхийн соёлын өв– Жусоны хааны бунхан, Сосам бунхан, Соу бунхан
Дэлхийн соёлын өв болсонЖусоны хааны бунхан нь Солонгосын түүхийг хамгийн ихээр мэдэрч болох газар юм.Жусоны хааны сүрлэг бунханг үзэж харах нь сонирхолтой авчтүүх нь ч мөн сонирхолтой.Бунханг тойрч ургасаннарс модны шигүү төглийн нэг хэсэгт хэдэн зуун жилийн настай бүдүүн бүдүүн модургасан байгаа нь өөр ямар ч уул, цэцэрлэгт байхгүй үзэсгэлэнгбүрдүүлнэ. Төгөл доторх бунханг нэгтойроходбие сэтгэл аяндаа илааршина.
►Сосам бунхан 031)962-6009 ►Соу бунхан 02)359-0090


2,300 цэргээр 30 мянган японцэрэгдарсан Хэнжү дайны түүх- Хэнжү уулын хэрэм
Имжинь дайны гурван тулааны нэгХэнжү дайн болсон газар бөгөөд2,300цэргээр 30 мянган япон цэргийг дараж, гайхамшигт ялалт байгуулсантүүхэн газар юм. Догян уулыг бүхэлд нь тойруулжбарьсан Хэнжү уулын шавар хэрмийг өнгөрч уулын оройд гарахадЯлалтын хөшөө сүндэрлэнэ. Ялалтын хөшөөнөөс уруудаад найман өнцөгтсүүдрэвч байх бөгөөд эндээсХан мөрөн маш үзэсгэлэнтэй харагдана. Уулын бэлд,Хан мөрний ойролцоо зугаалгын замтай сайхан цэцэрлэг ч бий.
► Хэнжү уулын хэрэм 031)8075-4642


Хотын төв дэх том оврын Усан парк, Цасан парк, Гуян Вонмаунт
Хотын төвд байдаг том Усан паркаджилийн 365 өдөрадал явдалтусаннаадам үргэлжилдэг.Усан паркийн яг доод давхарт жилийн 365 өдөрөвлийнтоглоомоор наадах боломжтой Цасан паркбайдаг. 10 гаруй төрлийн айдас төрүүлсэн гулсуур, давалгаат усан сан, урсгал устай усан сан, халуун рашаантай усан сангууд байна. Цасан паркт цас ордог чарганы зам, 100гаруй төрлийн дэлхийн орон орны чаргаар гулгах боломжтой Мөсөн хотхон, тэшүүр, нохойн чаргаар гулсах Мөсөн тосгон байдаг.
► Вонмаунт, Усан парк+Цасан парк 031)912-1170


Хэвлээр мөлхөгчамьтны сэдэвчилсэн хүрээлэнZoozoo
100гаруй төрлийн могой, матар, хамелеон зэрэг амьтантай хэвлээр мөлхөгч амьтны сэдэвчилсэн хүрээлэн. Солонгост хамгийн урт питоныг барьж, орангутангтэвэрч үзэх боломжтой онцгой аялал юм. Мөлхөгч амьтнаас гадна арслан,бар зэрэг сүүн тэжээлтэн болон мичний төрлийг харж болно. Zoozoo хүрээлэнд амьтдыг зөвхөн нүдээрээ харах биш, таван мэдрэхүйгээрээ мэдэрч харилцдагаараа хамгийнсэтгэл татам юм. Орани нэртэй ухаантай сармагчин үзэгчдийг мөрөөр нь тэвэрч гэрэл зураг дуртайяа даруулж өгдөг.
► Сэдэвчилсэн амьтны хүрээлэн Zoozoo031)962-4500



http://goyangmeditour.kr/tourism-famous-place/



고양의, 관광명소, 高阳市的旅游名胜, ДостопримечательностиГоян, Гуян, хотын, аяллын, нэртэй, газрууд, Tourist, Attractions, in, Goyang
单线意见(0) 
PDF
书签
邮件
0bytes / 200bytes
查看目录
고양고양의 블로그
안녕하십니까. 고양고양 입니다. 저의 블로그에 방문 해 주셔서 감사합니다.
735 | 1811889