Самбу гарден
 | 장소
最後修改 : 2016/06/20

旅行地区 : South Korea
 | 点击数 : 92526
https://blog.lookandwalk.com/zh/blog/goyangkogov/3999/trackback



Canon EOS 6D | f/4.0 | iso 1600 | 2015:08:17 14:24:01 | Flash did not fire, compulsory flash mode | 50mm


Самбу гарден

Самбу гарден нь үүд хаалгаа нээснээс хойшмах болон бусад хүнсний бүтээгдэхүүнийгчанарыг чанартай байлгах зарчмыг тууштай баримталж ирсэн бөгөөд амттай махаараа алдартай. Гол менюнаас солонгос ханү үхрийн жигд өөхтэй нурууны мах, дан мах болон хямд үнэтэй гахайн хавирга, амталж шарсан хүзүүний мах зэрэг хамгийн алдартай. Ямар ч хоол захиалсан баялаг хачир гарна. Дарсан цагаан лууван, цоохор майлз, гичтэй сармисны сүмстэй далайн өвстэй гоймон, жимсний сүмстэй салат дуршил хөдөлгөнө. Хамгийн алдартай хачир нь чонян чинжүү хэрчиж хийсэн жан бөгөөд өвөрмөц халуун амтаараа махны тослог амтыг дараж өгдөг. Тус рестораны махны амт дээд зэрэглэлийн солонгос ханү үхэр, хандун гахайн шинэ махтай холбоотой. Амталсан хавиргыг төрөл бүрийн жимсээр хийсэн амтлагчинд 48 цаг дардаг тул шүүслэг байдаг. Долоон зүсэм том хавирганы махтай галбитан ч алдартай. Өөрсдөө хийсэн хүйтэн гоймонг ч идэж үзэхийг санал болгож байна.

Цэс/Үнэ

Гахайн амтласан хавирга /16,000вонь
Жигд өөхтэй нурууны мах /49,000вонь
Дан мах /40,000вонь
Галбитан /9,000вонь
Хүйтэн гоймон /7,000вонь

Ажиллах цаг

11:30~22:00

Хаяг

Гёнги-ду Гуян-ши Илсаньдун-гүЖүн-Ан-ру 1275 боньгил 86-23

Утас

031-932-6380

Газрын зураг

Map

Address: 대한민국 경기도 고양시 일산동구 장항2동 753



http://goyangmeditour.kr/mn/sambo-garden/


삼보가든, 三宝花园, Самбогадын, SamboGarden
单线意见(0) 
PDF
书签
邮件
0bytes / 200bytes
查看目录
고양고양의 블로그
안녕하십니까. 고양고양 입니다. 저의 블로그에 방문 해 주셔서 감사합니다.
91 | 1853218