Хвэжонь чубаб Юдака
 | 장소
Last Modified : 2016/06/20

Travel regions : South Korea
 | Hits : 90029
https://blog.lookandwalk.com/zt/blog/goyangkogov/3984/trackback



Хвэжонь чубаб Юдака

Хвэжонь чубаб Юдака ресторанаар үйлчлүүлэхэд тавагласан төрөл бүрийн сүши үйлчлүүлэгчдийн суудлын өмнүүр гинжин дамжуурга дээр өнгөрөхөд үйлчлүүлэгч дуртай сүшигаа сонгож иддэг хагас өөртөө үйлчлэх хэлбэрийн сүшины ресторан юм.
Сүши, твигим, тан шөл идэж болох бөгөөд тусад нь десерт, дарсаар ч үйлчилдэг.
Нэг буланд сүшины душирагны иж бүрдэл бэлдэж тавьсан тул савлаж авч явж болно. Мөн өдрийн хоолны цагаар япон хоолны иж бүрдэл менютэй тул харьцангуй хямд үнээр ашиглах боломжтой.
Шинэ сам хорхойг түүхийгээр нь тавьсан сүши, алимны үнэртэй сүмстэй салмон загасны сүши тус рестораны алдартай сүши юм. Будаа нь бага, хвэ нь их бөгөөд шинэ тул байнгын олон үйлчлүүлэгчтэй. Ялангуяа, түүхий сам хорхойтой сүши нь далайн өвөрмөц үнэргүй, аманд зөөлөн мэдрэмж төрүүлдэг тул сам хорхойтой сүшины маниа нар хуйлардаг. Ажлын өдөр өдрийн хоолны цагаар хямд үнээр хвэдопбаб зэрэгиж бүрдэл меню, мөхөөлдөс зэрэг десертээр үйлчилдэг.

Цэс/Үнэ

1 таваг /1,500-7,800вонь
Япон душираг /13,500-25,500вонь
Түрстэй сүшитай хоол /9,900вонь

Ажиллах цаг

11:30~15:00(Ажлын өдөр, өдрийн хоолны цагаар)
17:00~22:00(Ажлын өдөр, оройн хоолны цагаар)
11:30~22:00(Бямба, ням, олон нийтийн амралтын өдрүүдэд)

Хаяг

Гёнги-ду Гуян-ши Илсаньдун-гү Жанхан-дун 868 боньжи ВестерндомA-дун232 тоот (2-р давхар)

Утас

031-931-5377

Газрын зураг

Map

Address: 대한민국 경기도 고양시 일산동구 장항동 868



http://goyangmeditour.kr/mn/udaga/


회전초밥, 유다까, Yutaka, 回转寿司, Круглый, стол, Иудака, Conveyor, Belt, Sushi
One line comment(0) 
PDF
Bookmark
E-mail
0bytes / 200bytes
View list
고양고양의 블로그
안녕하십니까. 고양고양 입니다. 저의 블로그에 방문 해 주셔서 감사합니다.
2196 | 1815260