Жонбалсань амины орон сууцны хороолол
Жонбалсань амины орон сууцны хороолол нь “Беверли хиллс” гэж ч нэрлэгддэг Жонбал уулын ойролцоо байдаг цэцэрлэгтэй амины орон сууцнуудыг хэлж байгаа юм. Дэгжин хийцтэй тансаг байрнууд нэг дор байх бөгөөд ихэнх нь 2 давхар. Байшингууд нь дэгжин, гудамж нь үзэсгэлэнтэй тул кино, телевизийн драмын зураг авалт их хийдэг. SBS телевизийн “Одноос ирсэн чи минь” драманд гардаг шинэхэн гэрлэсэн хосын гэр амьдрал дээрөөр жүжигчин (Жу Хёнги)-ийхболох нь мэдэгдэж олны анхаарал татаж байсан. Нобелийн Энхтайвны шагналтан Ким Дэжүн ерөнхийлөгч агсны хэсэг амьдарч байсан газар ч энд байдаг. MBC Дрийм төв болон Илсань дахь SBS телевиз ойрхон байдаг тул жүжигчид, телевизийн нэвтрүүлэг хийдэг хүмүүс олноор амьдардгаараа алдартай. Шилдэг архитекторуудын бүтээсэн цэцэрлэгт амины сууцуудын гаднах үзэмж, хэрэглэсэн барилгын материал, өнгө зэрэг нь давтагдахгүй, өвөрмөц тул “Илсаны Беверли хиллс” гэж дуудагдахад огт гологдохгүй.
Төлбөр
Үнэ төлбөргүй
Хаяг
Илсаны Жонбал уулны хажууд
Газрын зураг
Address: 대한민국 경기도 고양시 일산동구 마두동 969-5