Ань солонгос үндэсний хоолны ресторан
 | 장소
Last Modified : 2016/06/22

Travel regions : South Korea
 | Hits : 81212
https://blog.lookandwalk.com/en/blog/goyangkogov/4065/trackback



Ань солонгос үндэсний хоолны ресторан

Орчин үеийн уламжлалтай хослуулсан тансаг зэрэглэлийн солонгос үндэсний ресторан. Гэрт хүндтэй зочин ирэхэд, худууд албан ёсоор танилцахад, гэр бүлээрээ уулзаж, төрсөн өдөр тэмдэглэхэд тохиромжтой тансаг орон зай юм. Бизнесийн уулзалт хийж болох төрөл бүрийн семинарын өрөөтэй. Гуян хотыг төлөөлсөн урлагийн орон зай болох Арамнүрид байдаг Ань солонгос үндэсний хоолны ресторанд концерт үзэж, тансаг хоол зооглож болно.
Хоолыг тансаг зэрэглэлийн вааран аяга, тавганд гаргадаг. Ур чадварын мастер-профессорын зохиосон хоолны амтлагч нь хүчтэй биш, хоолонд ашиглаж байгаа материалын байгалийнх нь амтыг мэдэрч болох бөгөөд дарстай ч сайхан зохицдог. Мэргэжлийн сомлиерын дээд зэрэгт үйлчлэх нь ч онцгой сайхан.
14 төрлийн хоол зооглож болох чонхвабэгжа иж бүрдэл менюнд хар цуу, эсгэлэн цууг хүчтэй хэрэглэдэг гэгддэг жангюутан гарна. Мөнхар ястай тахианы цагаан шөл – жангюутан нь эмийн үйлчилгээтэй хоол юм.
Өдрийн хоолны тусгай сонголтын губэгжа нь 24,000 воны үнэтэй, харьцангуй хямд үнээр тансаг хоол зооглох боломжтой. Төрөл бүрийн далайн бүтээгдэхүүн, абалон, ногоотой зутан шөл, чадул, ногоо, сүмс зохицолдсон чадулбаги салат, цэлцгэнүүр, өндөгний шар, цагаанаар хийсэн жидань, нарийн хэрчсэн үхрийн мах, улаан чинжүүгээр хийсэн танпёнчэ, хүн орхоодой, хясаа, цэвэрхэн амттай тунгалаг шөл – сэнхабтан, зөөлөн үхрийн мах, хар цууны сүмсэнд шарсан нобианигүи, ширгээсэн шөлтэй загас, чулуун тогоонд жигнэсэн будаа, двэнжан жигэ, 6 төрлийн хүйтэн хоолоор үйлчилдэг. Десертэнд хулууны шигхе, жимс гарна.

Цэс/Үнэ

Губэгжа (Өдрийн тусгай меню)/26,000вонь
Тусгай сонголт /43,000вонь
Сангамчонжа /120,000вонь
Чонхвабэгжа /94,000вонь
Бүньчонсаги /68,000вонь
Чонжа /57,000вонь

Ажиллах цаг

11:30~22:00 (Завсарлага 15:00~17:00)

Хаяг

Гёнги-ду Гуян-ши Илсаньдун-гүМадү-дун 816 Араммисыл 3-р давхар

Утас

031-908-9889

Хомпэйж

Ань солонгос үндэсний хоолны ресторан

Газрын зураг

Map

Address: 대한민국 경기도 고양시 일산동구 마두동 816



http://goyangmeditour.kr/mn/annn/


한정식, 안, 韩定食, 安, Korean, Restaurant, Ahn
One line comment(0) 
PDF
Bookmark
E-mail
0bytes / 200bytes
View list
고양고양의 블로그
안녕하십니까. 고양고양 입니다. 저의 블로그에 방문 해 주셔서 감사합니다.
584 | 1810701