ХАА-н нэгдлийн Самсун түгээлтийн төв
 | 장소
최종 수정일 : 2016/05/03

여행지역 : South Korea
 | 조회수 : 84014
https://blog.lookandwalk.com/ko/blog/goyangkogov/3533/trackback


ILCE-5000 | f/4.0 | iso 400 | 2015:09:14 15:36:09 | Flash did not fire, compulsory flash mode | 16mm


ХАА-н нэгдлийн Самсун түгээлтийн төв

ХАА-н нэгдлийн Самсун түгээлтийн төв нь Солонгост үйлдвэрлэсэн газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүн борлуулдаг том оврын нэгдсэн түгээлтийн хямдруулсан дэлгүүр бөгөөд талбай нь 11,570 кв.м, газар доор 1 давхар, дээр 3 давхартай. ХАА-н Төв зөвлөл болон бүс нутгийн ХАА-н нэгдлүүд нийлж хөрөнгө оруулсан гэдгээрээ онцлог юм. 1-р давхарт Ханару март (8,246 кв. м) энгийн үйлчлүүлэгчид зориулж шинэ бөгөөд амттай жимс, ногоо, мал аж ахуйн бүтээгдэхүүн, шинэ түүхий загасны хвэ, төрөл бүрийн далайн бүтээгдэхүүн, боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, өдөр тутмын хэрэглээ борлуулдаг. Фүд корт, түргэн хоол, кидс кафе, DIY тавилгын дэлгүүр, брэндийн үсчин зэргээр үйлчлүүлэх боломжтой.

2-р давхрын хүнсний материалын март (3,306 кв. м) нь хоолны газар ажиллуулдаг гэх мэт бизнес эрхлэгчдэд зориулсан дэлгүүр бөгөөд солонгос, хятад, япон болон төрөл бүрийн фюжн хоолны материалыг өрөөний температур, хөргөгч, хөлдөөгчинд хадгалж бөөнөөр борлуулдаг.


Барааны нэр төрөл/Үнэ

Барааны нэр төрөл – газар тариалангийн бүтээгдэхүүн, мал аж ахуйн бүтээгдэхүүн, далайн бүтээгдэхүүн, тусгай бүтээгдэхүүн, боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, өдөр тутмын хэрэгсэл

Үнэ – барааны нэр төрөл тус бүрээр өөр


Гол байгууламжууд

1-р давхарт Ханару март, Кафе-бэнэ, Донкин донатс, нүдний шилний газар

2-р давхарт хүнсний материалын март, фүд корт, үсчин, зурагчин, кидс клуб, машины зогсоол

3-р давхарт хими цэвэрлэгээний газар, мужаан, машины зогсоол


Ажиллах цаг

Ханару март 09:00 ~ 23:00, өдөр бүр

Хүнсний материалын март 07:00 ~ 24:00, өдөр бүр


Хаяг

Гёнги-ду Гуян-ши Догян-гү Дунсун-ру 20


Утас

02-300-4900


Хомпэйж

ХАА-н нэгдлийн Самсун түгээлтийн төв


Газрын зураг

Map

Address: 대한민국 경기도 고양시 덕양구 창릉동 108-9




http://goyangmeditour.kr/mn/samsong/


농협삼송유통센터, 农协三松流通中心
한줄의견(0) 
PDF
북마크
이메일
0bytes / 200bytes
목록보기
고양고양의 블로그
안녕하십니까. 고양고양 입니다. 저의 블로그에 방문 해 주셔서 감사합니다.
43 | 1827377