Гуян дахь Солонгосын шинэ соёлыг сурталчлах галерей
Нуурт цэцэрлэгт хүрээлэнд байдаг Цэцгийн үзэсгэлэнгийн танхимын 2-р давхарт“Солонгосын шинэ соёлыг сурталчлах галерей” байдаг бөгөөд энд Гуян хотод үйлдвэрлэж, зурагавсан Солонгосын шинэ урсгалын концентуудтай танилцах боломжтой. “Локэйшн чоньгүг, Гуян”, “Гуян мэйкинг фильм”, “Өвөрмөц фотозон”, “Дрийм хай 1, 2-р бүс”, “Халлюгийн дүрүүдийн бүс”, “3D кинотеатр” зэрэг байдаг бөгөөд үнэ төлбөргүй ашиглах боломжтой. Телевизийн драм, уран сайхны кинонд гардаг Гуян хотын дүр төрхтэй гэрэл зураг, дүрст бичлэгээр танилцаж болох орон зайтай, кино зураг авсан гол гол газруудад фотозон байдагтул гадаадын жуулчид дуртай байдаг. Фотозонд“ёнсама” Бэй Юунжүнь, хөвгүүдийн “2PM” хамтлагийн Тэг-Ёнь, Үён, Аиюү нарын тоглосон “Дрийм хай” драмын үзэгдлийг бэлдэж тавьсан тул кинонд гардаг Гиринь урлагийн ахлах сургуулийн дүрэмт хувцсыг өмсөж гэрэл зургаа татуулж болно. Өнгөрсөн хугацаанд Гуян хоттой танилцах VIP туруудад л үзүүлдэг байсан Гуян хотын радио, телевизийн компаниудын бүтээсэн халлюү контентыг компьютор график (CG), VFX зэргээр боловсруулж байгаа дүрс үйлдвэрлэлийн төгсгөлийн ажиллагааны сонирхолтой явц, 3D бичлэгийг үзүүлдэг.
Төлбөр
Үнэ төлбөргүй
Ажиллах цаг
10:00-17:00(Даваа гариг бүр амрана.)
Хаяг
Гуян-ши Илсаньдун-гү Хусү-ру 595
Утас
031-908-3236
Газрын зураг
Address: 대한민국 경기도 고양시 일산동구 호수로 595