Бүгхань уул
 | 장소
Last Modified : 2016/05/19

Travel regions : South Korea
 | Hits : 91478
https://blog.lookandwalk.com/mn/blog/goyangkogov/3743/trackback



Бүгхань уул

Бүгхань уул нь Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй уул бөгөөд хилийн чанадад ч танигдсан “Солонгосын Альф” гэгддэг. Засаг захиргааны нэгжийн хувьд Гёнги мужийн Гуян хот, Янжү хот, Сөүл хотын Дубун дүүрэг, Ганбүг дүүрэг, Жунру дүүрэг, Ыньпён дүүргийн нутаг дэвсгэрээр үргэлжилдэг. Үүнээс Бэгүньдэ, Иньсүбун оргилууд Гуян хотын бүсэд байдаг бөгөөд Маньгёндэоргил нь Гуян хот, Сөүл хотын Ганбүг дүүргийг зааглаж өгдөг. Бүгхань уулыг олон янзаар дууддаг байсны нэг нь үзэсгэлэнтэй сайхан гэсэн утгатай Хвасань юм. Хавар рододендрон, азалия цэцэг уулыг бүрхэж, намар нь Шиданьбун оргилыг тойроод улаан, шар болж гандсан навчийг харахад сайхан. Хаврын цэцэгВоньхюубун, Ыйсанбун, Дэнаммүны бүх хэсгээр, Жүнхынсагийн эргэн тойронд сайхан дэлгэрдэг. Бүгхань уулын гол хяруудалдартай. Боржин хадтай зохицолдсон улаан цэцгүүд маш сайхан харагдана.

Төлбөр

Үнэ төлбөргүй

Хаяг

Маршрут тус бүрээр

① Бүгханьсаньсон маршрут
Нарийвчилсан бүсчлэл: Бүгханьсаньсонтой танилцахад дэмжих төв~ Дэсомүнь ~ Буриса ~ Бэгүньдэ
Зарцуулах хугацаа: 2 цаг 30 минут Маршрутын урт: 3.4км Түвшин: Дунд
Утас: 02-909-0497(Бүгхань уулын оффис)

② Дэнаммүнь маршрут
Нарийвчилсан бүсчлэл: Бүгханьсаньсонтой танилцахад дэмжих төв ~ Дэсомүнь ~ Жүнсонмүнь ~ Дэнаммүнь
Зарцуулах хугацаа: 3 цаг Маршрутын урт: 5.8 км Түвшин: Доод
Утас: 02-909-0497(Бүгхань уулын оффис)

③ Убун маршрут
Нарийвчилсан бүсчлэл: Сунчүбүньсу – Сунчү хүрхрээ – Убунсамгори –Убун – Ёсонбун – Убунтай танилцахад дэмжих төв
Зарцуулах хугацаа: 3 цаг 30 минутМаршрутын урт: 6.5км Түвшин: Доод
Утас: 031-828-8000(Бүгхань уулын Дубун оффис) / 031-826-4559(Сунчүбүньсу)
④Нарийвчилсан бүсчлэл: Бэгүньдэтэй танилцахад дэмжих төв ~ Харүжэ ~ Бэгүнь дэпису ~ Бэгүньдэ
Зарцуулах хугацаа: 1 цаг 30 минут Маршрутын урт: 1.9км Түвшин:Дунд
Утас: 02-909-0497(Бүгхань уулын оффис)

⑤Бибун маршрут
Нарийвчилсан бүсчлэл: Бибунтай танилцахад дэмжих төв ~ Гымсоньса ~ Бибун
Зарцуулах хугацаа: 1 цаг Маршрутын урт: 2км Түвшин:Дунд
Утас: 02-909-0497(Бүгхань уулын оффис)
Нарийвчилсан бүсчлэл: Бибунтай танилцахад дэмжих төв~ Гымсоньса ~ Бибун
Зарцуулах хугацаа: 1 цаг Маршрутын урт: 2км Түвшин: Дунд
Утас: 02-909-0497(Бүгхань уулын оффис)

Утас

Бүгхань уул – үндэснийпаркийн оффис : 02-909-0497

Хомпэйж

Бүгхань уул – үндэсний парк

Газрын зураг

Map

Address: 북한산 / 대한민국 서울특별시 은평구 진관동 278-14



http://goyangmeditour.kr/mn/bukhansan/


북한산, 北汉山, Гора, Пукхансан, Bukhansan, Mountain
One line comment(0) 
PDF
Bookmark
E-mail
0bytes / 200bytes
View list
고양고양의 블로그
안녕하십니까. 고양고양 입니다. 저의 블로그에 방문 해 주셔서 감사합니다.
183 | 1821172