SLT-A77V | f/8.0 | iso 320 | 2013:07:19 12:35:33 | Flash did not fire, compulsory flash mode | 50mm
Гуян аквастудио
Гуян аквастудио ньСолонгосын нэртэй ихэнх уран сайхны киноны зургийг авсан газар юм. “Олон улсын зах”, “Уухайн урсгал”, “Далайн цэрэг”, “Далайн дээрэмчин”-ий гол зураг авалтуудыг энд хийсэн. Азид хамгийн том тусгай зураг авалтын гадаа талбайтай тус студи хуучин хаягдал ус цэвэршүүлэх газар байсан. 2011 онд усан доторхзураг авалтын газраар засварлаж тохижуулснаас хойш блокбостерын түвшинд “Цамхаг” зэрэг гамшгийн сэдэвтэй киноны зураг авалтаас аваад телевизийн драм, хөгжөөнт нэвтрүүлэг, оюутнуудын бүтээлийн зураг авалтууд энд хийгдэж байна. Усан доторх үзэгдэл, усан дахь тулааны үзэгдэл, усан онгоц,авто ослын үзэгдэл, том дэлбэрэлт зэрэг тусгай зураг авалт шаардсан үзэгдлийг авах боломжтой Солонгостоо цорын ганц байгууламж юм. Нийт 4 усан сантай, том нь 5,560 тонны багтаамжтай. Гуян хотыг дүрс урлаг, уран сайхны киногоор мэргэшсэн хот болгох зорилгоор баригдсан байгууламж юм.
Төлбөр
Үнэ төлбөргүй
Ажиллах цаг
Утсаар лавлаж ирэх боломжтой.
Хаяг
Гёнги-ду Гуян-ши Догян-гү Тун-Ил-ру 396 боньгил 250(замын нэр, хаяг)
Утас
Хомпэйж
Газрын зураг
Address: 대한민국 경기도 고양시 덕양구 오금동 560