Мимэсис арт музей
 | 장소
Last Modified : 2016/05/10

Travel regions : South Korea
 | Hits : 52820
https://blog.lookandwalk.com/en/blog/goyangkogov/3596/trackback



Мимэсис арт музей

Модернизмын архитектурын сүүлчийн мастер гэгддэг Португалийн архитектор Сизагийн урласан Мимэсис арт музейны газрын талбай нь 4,628 кв. м, ашиглалтын талбай нь 3,636 кв. м, газрын түвшнээс дээш 3 давхар, доош 1 давхартай, үзэсгэлэнгийн танхим нь нэг орон зайд бүхэлдээ багтсан байдгаараа барилга нь алдартай.
Янз бүрийн хэлбэртэй тахир ханатай цагаан өнгийнүзэсгэлэнгийн танхимд хиймэл гэрэлтүүлэг хэрэглэлгүй, нарны гэрэлоруулж ирсэн тул зөөлөн, даруухан уур амьгал үүсч, цаг цагаар өөрчлөгдөх гэрлийн сайхныг хараж болох нь хамгийн том онцлог юм.
Мимэсис арт музей нь нээлт хийхээсээ аль өмнө гадаадын төрөл бүрийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан бөгөөд гадаад, дотоодын архитекторуудад хүчтэй нөлөөгөө үзүүлжбайгаа бөгөөд айлчлагсдын хөл ч тасрахгүй байна.
Нэртэй уран бүтээлчдийн үзэсгэлэнг гаргаж, хүүхдүүдэд зориулсанурлагтай танилцах хөтөлбөр ажиллуулдагсоёлын нэгдсэн орон зайны хувьд олны анхаарлыг татаж байна.
Музейн кафе, “Бүк энд арт шоп” дэлгүүр музейн амралтын өдөр (Даваа гариг) ч үүдээ нээдэг тул Мимэсис загварын дэгжинбичиг хэрэгслийг хямдарсан үнээр худалдаж авч болно. Кафе, террасан дээр боргол, улирлын жимсний шүүс, мөстэй улаан шош зэрэг төрөл бүрийн ундаа, хоол зооглох боломжтой.


Төлбөр

Музей, үзэсгэлэнгийн тасалбар 5,000вонь


Ажиллах цаг

Үзэсгэлэн (Мягмар-Ням) / Кафе, “Бүк энд арт шоп” дэлгүүр(Даваа-Ням)

Хавар, намар (2.23–4.22 / 8.24–10.21) 10:00–18:00
Өвөл (10.22–2.22) 10:00–16:00
Зун (4.23–8.23) 10:00–19:00

Музей–Даваа гаригт амрана. / Шинэ жил, цагаан сар, чүсог, зул сараар амрана.


Хаяг

Гёнги-ду Пажү-ши Мүньбал-ру 253, Пажү хэвлэлийн үйлдвэрийн хороолол


Утас

031-955-4100


Хомпэйж

Мимэсис арт музей


Газрын зураг

Map

Address: 대한민국 경기도 파주시 문발로 253



http://goyangmeditour.kr/mn/mimesiseu/



미메시스아트뮤지엄, MIMESIS艺术博物馆, МИМЕСИС, АРТ, МУЗЕЙ
One line comment(0) 
PDF
Bookmark
E-mail
0bytes / 200bytes
View list
고양고양의 블로그
안녕하십니까. 고양고양 입니다. 저의 블로그에 방문 해 주셔서 감사합니다.
13 | 1624822